ҮНДСЭН ЗАРЧИМ
Тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагаа
Бид хамтын ажиллагаандаа тогтвортой, харилцан ашигтай, урт хугацааны түншлэлийн зарчмыг баримтална
Оролцогч талуудын итгэл үнэмшлийг хүндэтгэх
Бидний үйл ажиллагаанд хамааралтай бүх оролцогч талуудын итгэл үнэмшлийг хүндэтгэн үзэх, үйл ажиллагаандаа тусгах зарчмыг баримтална
Хамтдаа хөгжин дэвших
Бидний үйл ажиллагаанд оролцогч талуудын үнэ цэнийг нэмэгдүүлж, хамтдаа тогтмол хөгжин дэвших зарчмыг баримтална.
Он цагийн цагалбар
1992
“Оюуны Ундраа Групп” нь үйлдвэрлэгч, хэвлэлийн үйлчилгээ үзүүлэгч компани болон байгуулагдав
1993-1996
Монголд нефть импортлогч анхны хувийн компани болов
Шатахуун түгээх станц байгуулсан анхны хувийн компани болов
1997-2001
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж эхлэв
“ICI AUTOCOLOR” автомашины будгийн үйлдвэр нээгдэв
Налайх дүүрэгт “Буян Налайх” анхны кабелын телевиз байгуулагдав
“Нийгмийн халамж, хамтын ажиллагааны олон улсын сан” ТББ байгуулагдав
2002-2006
“Эс Эс Монголиа” ХХК байгуулагдав
“Баян Уул” молибдений боловсруулах үйлдвэр байгуулагдав
“Сайн Номуун” хийдийг барьж байгуулав
“Ар Жанчивлан” эрдэст усны үйлдвэр байгуулагдав
“MNBC” дижитал олон сувагт мэдээллийн хэрэгсэл ашиглалтанд оров
2007-2011
“Оюуны Ундраа Пропертиз” ХХК байгуулагдав
“Монголын Санхүүгийн Групп” ББСБ байгуулагдав
2012-2016
“Нитро Сибир Монголиа” ХХК байгуулагдав
“Зайсан Скуэр” Төв ашиглалтанд оров
“Танктай хөшөө” талбай болон усан оргилуурыг сэргээн засварлав
2017
“Зайсан Хилл” Цогцолбор ашиглалтанд оров
“Prime Cineplex Зайсан” Кино театр байгуулагдав