Оюуны Ундраа Групп нь бизнесийн болон нийгмийн эрх ашгийн тэнцвэртэй бодлогыг баримтлан, компанийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ямагт биелүүлж, хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Бид нийгмийн хариуцлагыг зөвхөн ажлын байр бий болгох, улсын төсөвт татварын орлого төвлөрүүлэх ойлголтоор хязгаарлахгүйгээр сайн дурын бодит үр дүн, өгөөж өгөх үйл ажиллагаануудыг санаачлан хэрэгжүүлдэг билээ.

Дунд сургуулийн сурагчдын хэлний мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх, үүний үндсэн дээр нийт боловсролын салбарын чанарыг сайжруулах зорилгын хүрээнд "ОУГ Оюунлаг сурагч" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд гарсан санаачлагуудын нэг болох 24 цагийн англи хэлний хичээлийн телевизийн сувгийг шинээр нээж, сурагчдад хэлний мэдлэгээ дээшлүүлэх бодит боломжийг бүрдүүлээд байна.