"Оюуны Ундраа Групп" нь бизнесийн болон нийгмийн эрх ашгийн тэнцвэртэй бодлогыг баримтлан, компанийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ямагт биелүүлж, хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Бид нийгмийн хариуцлагыг зөвхөн ажлын байр бий болгох, улсын төсөвт татварын орлого төвлөрүүлэх ойлголтоор хязгаарлахгүйгээр сайн дурын бодит үр дүн, өгөөж өгөх үйл ажиллагаануудыг санаачлан хэрэгжүүлдэг билээ.

Налайх дүүргийн иргэдийн шүтэх эрхийг хүндэтгэн, тэдэнд итгэл үнэмшил, итгэл найдвар үргэлж ойр байлгах үүднээс "Сайн Номуун" хийдийг Оюуны Ундраа Групп өөрийн хөрөнгө болох 4.5 сая доллар зарцуулан барьж байгуулсан юм.