"Оюуны Ундраа Групп" нь бизнесийн болон нийгмийн эрх ашгийн тэнцвэртэй бодлогыг баримтлан, компанийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ямагт биелүүлж, хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Бид нийгмийн хариуцлагыг зөвхөн ажлын байр бий болгох, улсын төсөвт татварын орлого төвлөрүүлэх ойлголтоор хязгаарлахгүйгээр сайн дурын бодит үр дүн, өгөөж өгөх үйл ажиллагаануудыг санаачлан хэрэгжүүлдэг билээ.

Бид энэ нийгмийн залгамж халаа, бидний ирээдүй хойч үе болох хүүхдүүдийн эрүүл мэндэд санаа тавин, Налайх дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасагт амьсгалын замын өвчинг оношлон, эмчлэх тоног төхөөрөмжийг хандивласан.