"Оюуны Ундраа Групп" нь бизнесийн болон нийгмийн эрх ашгийн тэнцвэртэй бодлогыг баримтлан, компанийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ямагт биелүүлж, хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Бид нийгмийн хариуцлагыг зөвхөн ажлын байр бий болгох, улсын төсөвт татварын орлого төвлөрүүлэх ойлголтоор хязгаарлахгүйгээр сайн дурын бодит үр дүн, өгөөж өгөх үйл ажиллагаануудыг санаачлан хэрэгжүүлдэг билээ.

Зайсан Хилл төслийн хүрээнд бид цогцолборын гадна талбайг бүрэн тохижуулж, дуут усан оргилуур, задгай театр, зоогийн газар, түүх соёлын дурсгалт зүйлсийг багтаасан нийтийн эзэмшлийн талбайг бий болгосноор Улаанбаатар хотын иргэд чөлөөт цагаа өнгөрөөх, амарч зугаалахад тохиромжтой, тохилог орчныг бүрдүүлсэн.