ӨРГӨН СҮЛЖЭЭ

“Эм Эн Би Си” ХХК нь мэдээлэл технологийн салбарын хөгжил дэвшлийн хурдыг айл өрх бүрт хүргэхийг зорин, хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг судалж, үйлчилгээний чанар стандартыг тогтмол сайжруулснаар Улаанбаатар хотын газар нутгийн 90%-ийг хамарсан тоон телевизийн сүлжээг байгуулж чадсаны үр дүнд харилцаа холбооны дэд бүтэц муу хөгжсөн нийслэлийн захын дүүрэг, гэр хороолол, зуслангийн айл өрхүүдэд олон сувагт тоон телевизийн үйлчилгээг тогтмол чанартай хүргэж байна.

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ

Дэлхий даяар тоон системд шилжиж байгаатай холбоотойгоор “Эм Эн Би Си” ХХК-ийн хамт олон 2014 онд технологио бүрэн шинэчилж, DVB-T2 тоон системд шилжүүлснээр хэрэглэгчиддээ дэлхийн шилдэг 100 гаруй телевизийн сувгийг дуу дүрсний өндөр чанартайгаар үзүүлж байна.

ИННОВАЦИ

Улаанбаатар хотын айл өрх бүрийг өндөр хурдны интернеттэй холбох зорилтот аяны хүрээнд хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн өндөр хурдны утасгүй интернет WiFi үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

WTTX/OTT ТӨСӨЛ

Улаанбаатар хотын өнцөг булан бүрийг интернетээр бүрэн хангах зорилгын хүрээнд WTTX (wireless to the x) технологид суурилсан OTT(over the top) системийн утасгүй интернетийн үйлчилгээг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн үр дүнд Улаанбаатар хотын орон сууцны болон гэр хорооллын иргэдийг бүрэн хамарсан утасгүй интернетийн цогц дэд бүтцийг бий болгож, одоо шилэн кабелиар хүрч буй үйлчилгээг утасгүй хэлбэрээр эцсийн хэрэглэгчдэд хүргэх боломжийг бүрдүүлэх  юм.

Уг төслийг бид салбартаа дэлхийд тэргүүлэгчдийн нэг HUAWEI Technologies компанитай хамтран хэрэгжүүлж, 2018 оны 4-р улиралд бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөж байна.