“Эс Эс Монголиа” ХХК нь байгалийн эрдэс баялгийн зөвхөн түүхийгээр олборлоод зогсохгүй, нэмүү өртөг шингээж, ингэхдээ эдийн засаг болон экологийн хувьд хамгийн тохиромжтой хувилбарыг ашиглах бодлогыг баримталдаг. Тиймээс уул уурхайн төслүүдийг цогцоор нь боловсруулан хэрэгжүүлж, орон нутгийн болон улсын хөгжилд бодит хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

 

ХОВД ГОЛЫН ГЯНТБОЛДЫН УУРХАЙ

2013 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд "Ховд Гол" Гянт-болдын гүний уурхайг ашиглалтад оруулан, өндөр зэрэглэлийн 65%-ийн агууламжтай баяжмалыг олборлон, дэлхийн салбарын тэргүүлэгч болох Нобель Рэсурс Групп болон Тима Тангстен зэрэг компаниудтай хамтран ажиллаж байна. Бидний нийлүүлж буй бүтээгдэхүүн Монголын гянт-болдын экспортын 80% дангаар бүрдүүлэн, Европийн зах зээлд эцсийн хэрэглэгчдэд хүрч байна.

 

АРБАЯН ЛИТИЙН ОРД

Арбаян орд нь Монгол улсын зүүн хязгаарт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Монгол - Хятад улсын хил дэхь Бичигтийн боомтоос 50 гаруй км -ийн зайд оршдог, Лити, Гянт-болд, Рубидигийн нөөцтэй юм. 

 

ХАЙРХАН ТОЛГОЙН ОРД

Хайрхан Толгойн коксжсон нүүрсний орд нь Өмнөговь аймгийн Гурвантас суманд, Хятад улсын хилээс 96 -ийн зайд байрлах бөгөөд энэхүү дээд зэргийн коскжсон нүүрсний орд нь ил болон далдаар олборлох юм. 

 

ТӨГРӨГ НУУР

Төгрөг Нуур хүрэн нүүрсний орд нь Төв аймгийн Баян сумийн нутагт Улаанбаатар хотоос 160 км, гол төмөр замаас 20 км -ийн зайд байрлах бөгөөд дэд бүтцийн хувьд стратегийн ач холбогдолтой байршилтай орд юм.

 

НИТРО СИБИРЬ - МОНГОЛИА


Оюуны Ундраа Групп нь уул уурхайн чухал шаардлагатай салбар болох тэсэлгээг орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглан, аюулгүй ажиллагааг өндөр түвшинд хангасан тэсэлгээний ажил, үйлчилгээг хийх зорилгоор ОХУ -ын уул уурхайн салбарт 25 жилийн туршлагатай Нитро Сибирь групптэй хамтран 2013 онд "Нитро Сибирь - Монголиа" ХХК -ийг үүсгэн байгуулсан. 

Тус компани нь Монгол улсын уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхолд нийцүүлэн хөрөнгө оруулалт хамгийн бага шаардагдах тэсрэх бодисын үйлдвэрлэлийн технологийн шийдлийг нэвтрүүлэх, орчин үеийн дэвшилтэт техник ашиглах зорилтынхоо хүрээнд Европын холбооны стандарт шаардлагат нийцсэн ноу-хау болох "Сибирит" маркийн эмульсийн тэсрэх бодисыг импортлон худалдаалах, Налайх дүүрэг дэхь үйлдвэр-агуулахын цогцолборт 2015 онд ашиглалтанд оруулсан зөөврийн үйлдвэрээр энгийн найрлагатай тэсрэх бодис үйлдвэрлэн худалдаалах, уул уурхайн болон зам барилгын ажилд тэсэлгээний ажил, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. 

"Нитро Сибирь - Монголиа" ХХК нь үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх үйл ажиллагааны зөвшөөрөлтэй юм.