Эхлэл
Бидний тухай
Группийн тухай
Баг бүрэлдэхүүн
Үйл ажиллагаа
Уул уурхай
Үл хөдлөх хөрөнгө
Банк санхүү
Мэдээлэл технологи
Мэдээ мэдээлэл
Нийгмийн хариуцлага
Оюунлаг сурагч хөтөлбөр
Нийгмийн халамж
Сайн номуун хийд
Эрүүл мэндийн хандив
Дуут усан оргилуур төсөл
MN
EN
CN
Нүүр
Баг бүрэлдэхүүн
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
Оюуны Ундраа Группийн цахим хуудсанд зочилсон эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид 1992 он буюу Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж байсан үед бизнесийн гараагаа эхэлж байсан билээ. Нийгмийн шилжилтийн хямралыг боломж болгон харж чадсаны үр дүнд бид хэвлэх үйлдвэр, шатахуун импортын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Үүн дээр тулгуурлан Монголын хувийн эзэмшлийн анхны ШТС болон такси үйлчилгээг нэвтрүүлж байсныг өдгөө дурсахад таатай байна. Энэ үеэс группийн үндэс суурь тавигдаж, өнгөрсөн он жилүүдэд бид бизнес болон нийгмийн эрх ашгийн тэнцвэртэй бодлогыг баримталж Монгол орны эдийн засгийн тулгуур салбаруудад үйл ажиллагаагаа өргөжүүлэн, өнөөдөр 1700 гаруй ажилчидтай, харилцагчдын итгэлийг хүлээсэн, хувийн хэвшлийн томоохон төлөөлөл аж ахуйн нэгж болон өргөжсөн. Өнөөдөр Оюуны Ундраа Групп орон даяар уул уурхай, мэдээлэл технологи, үл хөдлөх хөрөнгө, банк санхүүгийн чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлж, бодит бүтээн байгуулалтуудыг бий болгож, иргэдийн амьдрал, орон нутгийн болон улс орны хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна. Бидний өсөлт дэвшлийн ард оюунлаг, ёс зүйг эрхэмлэсэн, мэргэжлийн хамт олны маань хөдөлмөр, хүсэл тэмүүлэл шингэсэн байдгыг бахархалтайгаар цохон тэмдэглэмээр байна. Мөн түүнчлэн бидний түүхийг хамтдаа бичилцэж, өнгөрсөн хугацаанд бидэнтэй хамт байсан хамтрагч, харилцагчид та бүхэндээ талархаж буйгаа энэ дашрамд илэрхийлэх нь зүйтэй. Цаашид бид өөрсдийн зарчим, итгэл үнэмшилдээ үнэнч байж, олон улс дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, нийгмийн шаардлагад нийцсэн, төсөл бүтээн байгуулалтыг хийхийг зорин ажиллах болно.
ЕРӨНХИЙЛӨГЧ
С.Ганбат
УДИРДЛАГЫН БАГ
ОЮУНЫ УНДРАА ГРУППИЙН УДИРДЛАГЫН БАГ
О. Тэнүүн
Гүйцэтгэх захирал
×