Монголын Үндэсний Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг "ЭНТРЕПРЕНЕР" шагнал гардуулах ёслолын ажиллагааг 22 дахь жилдээ зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.

Тус ёслолын ажиллагаагаар 2018 оны шилдэг барилгын салбарын "ЭНТРЕПРЕНЕР"-ээр Оюуны Ундраа Группийн Соёл амралтын Зайсан Хилл цогцолборыг шалгаруулсан юм. 

Оюуны Ундраа Групп нь хүүхэд залуучуудад үндэсний уламжлал, ёс заншил, бахархалт түүхийн талаар сурталчлан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бололцоог олгох зорилгоор сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон концерт танхим, дэлхийн болон үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүний худалдаа, хүүхэд багачуудад зориулсан үйлчилгээний газрууд, 30 метр шилэн гүүр, дэлхийн шилдэг шинэлэг технологийг нэвтрүүлсэн энтертайнмент үйлчилгээг нэг дор цогцлоосон байгууламжийг бүтээн байгуулаад байна.