"Оюуны Ундраа Групп" нь банк санхүүгийн салбарт “Монголын Санхүүгийн Групп” ББСБ-ыг байгуулан 2009 оноос хойш амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

“Монголын санхүүгийн групп” ББСБ нь үйл ажиллагаандаа бичил санхүүгийн үйлчилгээний олон улсын стандартыг нэвтрүүлж, иргэд, харилцагчдын хэрэгцээ бүрт нийцсэн уян хатан, цогц санхүүгийн үйлчилгээг үзүүлж, тэдний итгэлт хамтрагч байхыг зорин ажилладаг. 

Өнгөрсөн хугацаанд бид удаа дараа Монголын бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг шилдэг 5 байгууллагын нэг болж, олгосон зээлийн хэмжээгээрээ тэргүүлж байна. Мөн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ, нийгмийн хариуцлагатай байгууллагаар сүүлийн 6 жилийн турш шалгаран харилцагч олны итгэлийг даасан аж ахуйн нэгж болж чадсан байна.


ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

Зээлийн үйлчилгээ

Санхүүгийн зөвлөх үйлчилгээ
Валют арилжаа

Итгэлцлийн үйлчилгээ