Монгол Улсын бизнесийн ертөнцөд тэргүүлж, амжилтаа бататгаж буй шилдэг компаниудаас шилдэгийг шалгаруулах зорилготой "Forbes Mongolia Awards 2019" ёслолын арга хэмжээнд Оюуны Ундраа Группийн Зайсан Хилл Цогцолбор "Амралтын Шилдэг Цогцолбор"-оор шалгарлаа.

"Оюуны Ундраа Групп нь хүүхэд залуучуудад үндэсний уламжлал, ёс заншилт, бахархалт түүхийн талаар сурталчилан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бололцоог олгох зорилгоор сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон концерт танхим, дэлхийн болон үндэсний шилдэг бренд бүтээгдэхүүний худалдаа, хүүхэд багачуудад зориулсан үйлчилгээний газрууд, 30 метр шилэн гүүр, дэлхийн шилдэг шинэлэг технологийг нэвтрүүлсэн энтертайнмент үйлчилгээг нэг дор цогцлоосон байгууламжийг бүтээн байгуулан, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллаж байна. 

Дашрамд дурдахад Оюуны Ундраа Группийн бүтээн байгуулалт Зайсан Хилл Цогцолбор нь Forbes Mongolia сэтгүүл, MGL International, Bloomberg TV хамтран зохион байгуулсан шилдэг барилга, бүтээн байгуулалтыг шалгаруулах "Mongolian Property Awards 2015" арга хэмжээнд "Ирээдүйн Төсөл"-өөр шалгарч байв.