Оюуны Ундраа Групп нь Соёл Амралтын Зайсан Хилл Цогцолбор болон Зайсан Скуэр Төвийн гадна талбайд жил бүрийн "Хүүхдийн Баяр"-аар уламжлан зохион байгуулдаг "Зайсан Хилл Фестивал"-аа хүүхэд залуусынхаа дунд зохион байгууллаа. 

Зайсан Хилл Фестивал нь 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, бүжгийн тэмцээн болон cover night зэрэг үндсэн үйл ажиллагаануудаас бүрдсэн бөгөөд Зайсан Хилл Цогцолбор, Зайсан Скуэр Төвийн хүүхдэд зориулсан үйлчилгээ, худалдаа үзүүлдэг байгууллагууд болон ЦЕГазрын "Хүчирхийллийн Эсрэг Аян"-ы хамт олон хүүхэд багачуудад зориулсан үйл ажиллагааг амжилттай хамтран зохион байгууллаа.