Дэлхий даяар нийт 2.8 тэрбум хүнд хүрсэн Солонгосын SmartStudy компаний алдарт Pinkfong болон Baby Shark хүүхдийн контентийг Оюуны Ундраа Групп Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр хүүхдийн баярын өдөр Монголынхоо хүүхэд багачуудад хүргэн, бэлэг барьлаа.

Оюуны Ундраа Групп нийт 1000 орчим хүүхэд залуус, гэр бүлүүдэд Pinkfong болон Baby Shark-ын хүүхдийн баярын тоглолтоо хүргэсэн ба тоглолтонд хөгжөөнт алиалагч, авъяаслаг охидийн цагирагийн үзүүлбэр, Шидэт хайрцаг хүүхдийн жүжгийн толилуулж нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөлөө.

Бид үйлчлүүлсэн хүүхэд бүртээ Pinkfong болон Baby Shark-ын албан ёсны бяцхан гарын бэлгээр урамшуулсан ба Солонгосын албан ёсны хүүхдийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалах Pop-Up Store-г 2019.06.01-ээс 2019.06.14 хүртэл ажиллуулж байгаа бөгөөд худалдан авалт бүрт Pinkfong болон Baby Shark-ын наадаг зурагтай номыг бэлэглэж байна.