Оюуны Ундраа Групп нь Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өвлийн спортыг дэмжиж Зайсан дахь хамгийн анхны Zaisan Iceland нэртэй мөсөн талбайг байгуулж 2020/01/03 өдөр нээлтээ хийлээ. Соёл амралтын Зайсан Хилл цогцолборт байрлах Zaisan Iceland мөсөн талбайг төлөвлөхдөө хүүхэд залуучуудыг тав тухтай орчинд цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд нь зориулан ногоон байгууламж бүхий эко амрах орчныг бүрдүүлсэнээрэй онцлогтой юм.