Оюуны Ундраа Группийн хэрэгжүүлж буй Соёл амралтын ЗАЙСАН ХИЛЛ Цогцолбор өөрийн PRIME CINEPLEX Кино театрын нээлтээ хийлээ. 2018 оны 1-р сарын 20-ны өдөр Зайсан Хилл Цогцолбор нь кино ертөнцийн гайхамшгийг бүхэлд нь мэдрүүлэх 4DX кино театрийн нээлтээр үүд хаалгаа нээж байна.


Prime Cineplex кино театр нь олон улсад нэр хүндтэй, Азид томоохонд тооцогддог, сүлжээ кино театрын Монгол дахь албан ёсны анхны салбар юм. Энэхүү кино театр нь 4DX, 3D, Dolby Atmos системээр тоноглогдсон, 600 суудал бүхий 6 танхимтай. Танхим бүр тоо, тоноглол, үзүүлж буй үйлчилгээгээрээ ялгагдах онцлогтой.