Налайх дүүргийн 96 жилийн ойн баяр наадам 7-р сарын 7-8 -ны өдрүүдэд тохиосон бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд "Оюуны Ундраа Групп" -ын зүгээс баяр наадмын үеэр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд Япон улсад үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн иж бүрэн тоноглогдсон, яаралтай түргэн тусламжийн автомашиныг хандивлав. Ийнхүү ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд бат зогсож байгаа Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай түргэн тусламжийн хувьд иргэддээ илүү хүрч ажиллах боломж бололцоо нь нэмэгдэж байна.