Оюуны Ундраа Группийн охин компани Эс Эс Монголиа компани байгуулагдсаны 5 жилийн ойн баяраа 2018 оны 7-р сарын 24, 25 -ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт тэмдэглэн өнгөрүүллээ.

Эс Эс Монголиа компанийн Ховдголын Гянтболдын уурхай нь Монгол улсын баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумийн нутагт байрладаг бөгөөд уурхайн нийт ажиллагсдынхаа 85% хувийг орон нутгаас авч, байнгын 200 гаруй ажлын байрыг бий болгон ажиллаж байна. Бид олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн боловсруулж Ази болон Герман, Америкийн зах зээл рүү гаргадаг бөгөөд, цаашид бүтээгдэхүүнийхээ чанар стандартыг улам сайжруулж ажиллахаар зорьж байна.  

Эс Эс Монголиа компанийн залуу инженерүүд, уурхайчдаас бүрдсэн баг хамт олон нь өөрсдийн хүчээр Ховдголын Гянтболдын уурхайн төслийг шинэ санаа, дэвшилтэт технологиор амжилттай хэрэгжүүлсэнд баяр хүргэж, Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үйлсдээ улам өндөр амжилт гаргахыг Та бүхнээс хүсэн ерөөе.