Оюуны Ундраа Группийн санаачлагаар оюуны спортыг хөгжүүлэх зорилгоор Олон Улсын Шатрын Их Мастер А. Энхтуултай хамтран “ШАТАР ЗЭРЭГ ТОГЛОХ ӨДӨРЛӨГ”-ийг 9-р сарын 2 өдөр Соёл амралтын "Зайсан Хилл" цогцолборт амжилттай зохион байгууллаа. 

Тус өдөрлөгт шатар сонирхогч иргэд болон шатрын спортоор хичээллэгчид цугларсан бөгөөд Их мастер А.Энхтуул нийт 41 хүнтэй тасралтгүй 4 цаг 30 минут тоглохдоо 36 хүнийг хожиж, 3 хүнтэй тэнцэж, 2 хүнд хожигдсон. Хүрэлцэн ирсэн 41 шатрын спорт сонирхогчдын дундаас хамгийн балчир нь 5 настай байсан бол хамгийн ахмад нь 62 настай иргэн байлаа.

Энэхүү өдөрлөг нь анх 2016 оны 8-р сард зохион байгуулагдаж байсан бөгөөд цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдах юм.