Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулах "Академи Авардс -2018” кино наадам соёл амралтын “Зайсан Хилл цогцолборт” 2018 оны 9-р сарын 28-ны өдөр боллоо. 

Тус наадмыг энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд энэхүү наадам нь тухайн жилд хийгдсэн бүрэн хэмжээний болон богино хэмжээний уран сайхны, баримтат кинонуудаас шалгаруулан 19 номинацид өрсөлдүүлж шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай.

Оюуны Ундраа Группын зүгээс энэ удаагийн кино наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж, “Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацийн шагналыг жүжигчин Б. Тамирт Оюуны Ундраа Группын ерөнхийлөгч С. Ганбат гардуулж өглөө.