MNBC олон сувгийн телевиз цоо шинэ өнгө төрх, үйлчилгээ, чанарыг хэрэглэгчиддээ өргөн барьж эхэлж байгаатай холбогдуулан тус телевизийн Маркетингийн албаны дарга Э.Буянтогтохыг зорьж, сүүлийн үеийн шинэ соргог мэдээллээс хуваалцлаа.

 

- Ярилцлагаа шинэ содон зүйлээр эхлүүлье гэж бодлоо. MNBC -д шинэчлэл хийгдэж, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх гэж байгаа талаар дууллаа. Энэ талаар тодруулж өгнө үү? 

Өнөөдөр интернэт, гар утас, таблет, сошиал медиа хичнээн хөгжсөөр байгаа ч телевиз өөрийнхөө үүрэг ролийг алдаагүй хүчтэй хэвээр байсаар байна. Тэр дундаа кино болон энтертайнмент үзвэрийн хэрэглээ нь улам бүр өсөн нэмэгдсээр байна. Бид хэрэглэгчийн зүгээс юу хүсч байна вэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулан ажилладаг ба энэ утгаараа үзэгчиддээ кино болон энтертайнмэнт сувгуудыг багтаасан LOYALTY багцыг хүргэж байна.

- Багцад хэдэн төрлийн, ямар сувгууд багтаж байгаа вэ? Бусдаас юугаараа онцгой байж чадах вэ?

Манай санал болгож байгаа багцад HBO HD, HBO Hits, HBO Signature, HBO Family зэрэг дэлхийд алдартай кино сувгууд, автомашин сонирхогчидын Motorvision, шоу нэвтрүүлгүүдээрээ үзэгчдийг байлдан дагуулдаг E-entertainment суваг, National Geographic Wild гэх мэт сувгууд багцад орсон байгаа нь өөрөө онцлог юм.

- Хэрэглэгч, үзэгчдээс судалгаа авах байдлаар сувгуудыг сонгосон уу? 

Манайд ирсэн санал хүсэлтийн 60-70 хувийг кино болон гадаадын сонирхолтой сувгуудыг нэмэх хүсэлтүүд эзэлдэг. Энэ хүрээнд хийж байгаа эхний ажил маань энэ юм. Манай байгууллагын хамгийн гол үнэ цэнэ бол хэрэглэгчид. Тиймээс бид хэрэглэгчдээсээ ирсэн хүсэлтийг биелүүлж байна гэсэн үг.

- Үзэгчид хэзээнээс эхэлж энэ багцыг хүлээн авах боломжтой вэ? Мэдээж томоохон сувгуудыг багтаасан энэхүү багцын үнийг хүмүүс сонирхож байгаа байх? Мэдээж томоохон сувгуудыг багтаасан энэхүү багцын үнийг хүмүүс сонирхож байгаа байх. 

Loyalty багцын суурь үнэ сард 6000 төгрөг. Гэхдээ бид илүү олон хүн үзээсэй, хүртээсэй гэдэг утгаар 40 хувь хямдруулж 3600 төгрөгөөр нийлүүлж байна. LOYALTY багцыг кино театрын 1 тасалбарын үнээс бага үнээр бүтэн сар үзэх боломжтойгоор санал болгож байгаа юм. Мөн шинэ хэрэглэгч нартаа зориулсан урамшууллууд ч бас бий.

- Ойрын хугацаанд өөр ямар шинэлэг зүйл байна вэ?

Хийхээр төлөвлөсөн олон ажлуудыг шат дараалалтайгаар хэрэглэгчдэд хүргэж байна. Бид хэрэглэгчиддээ үйлчилгээг илүү ойртуулахын тулд хотын баруун хэсэгт худалдаа, засвар үйлчилгээ бүхий иж бүрэн төвийг, мөн зуслан чиглэлд шинэ салбараа нээн ажиллуулж байна. Манай сүлжээний хамрах хүрээ нийслэлийг бүрэн хамардаг ба хэрэглэгч хаана ч зөөвөрлөн үзэх боломжтойгоороо давуу талтай.