MNBC олон сувгийн кабелийн телевиз нь хэрэглэгчиддээ үйлчилгээгээ улам ойртуулах үүднээс Улаанбаатар хотын баруун бүсийг хамарсан хэрэглэгчдэд үйлчлэх нэгдсэн төвийг Сонгинохайрхан дүүргийн I хороололд байрлах "UB VISTA" худалдааны төвд шинээр байгууллаа. Тус төвийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Энэхүү төвийн онцлог нь хэрэглэгч бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Мөн хэрэглэгч шинээр бүртгүүлэх, хэрэглэгчийн төхөөрөмжийг идэвхижүүлэх, төлбөр тооцоогоо хийх, хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг засах, тохиргоо хийх зэрэг үйлчилгээг үзүүлэх юм.

  NBC ХХК -ийн үйлчилгээ хариуцсан захирал Ж.Золбат нээлтийн үеэр "MNBC олон сувгийн кабелийн телевиз хамгийн орчин үеийн техник технологийг ашиглаж, нийслэл хотын нийт хэрэглэгчдийн шаардлагат нийцсэн үйлчилгээг хүргэж байна. Бусад ижил төстэй үйлчилгээ эрхлэгчдээс давуу нь MNBC олон сувгийн кабелийн сувгийг хаана ч зөөвөрлөж, авч явах боломжтой. Мөн дэлхийн хамгийн шилдэг контентуудыг хэрэглэгчийн хэрэгцээнд уялдуулсан үнэн тарифаар санал болгож байна.
Манай кабелийн суваг нь нийслэл хотын бүх дүүрэг, хороонд гардаг. Иймээс бид Улаанбаатар хотын баруун чиглэл буюу нийт хүн амын ихэнх нь оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн нийт хэрэглэгчдэд хүрч үйлчлэхээр шинэ салбараа нээж байна. Манайх зуслангийн бүс болох Найрамдал, Хандгайт, Санзай, Налайх, Гачуурт чиглэлд гардаг учраас хэрэглэгч та бүхэн MNBC олон сувгийн кабелийн сувгийг сонгон үзээрэй" гэв.
    Мөн MNBC ХХК -ийн үйлчилгээний албаны дарга У.Болормаа "Манай MNBC компани Улаанбаатар хотын бүх хэрэглэгчдэд хүрч үйлчлэхээр Улаанбаатар хотын баруун чиглэлд нэг цэгийн үйлчилгээтэй салбарын нээлтээ хийж байна. Мөн энэ сарын 20-ны өдрөөс эхлэн сугалаат худалдааг зохион байгуулж байна.

Энэхүү сугалаат худалдаа нь ирэх 8-р сарын 20-ны өдөр хүртэл явагдах бөгөөд нэг Супер азтан Хонгконгийн Disneyland, мөн 2 азтан Байгаль далайд аялах эрх, 2 азтан LED телевизор, 10 азтан MNBC төхөөрөмж гэх мэт нийтдээ 55 азтан тодруулна. Харин шинэ хэрэглэгчидLOYALTY багцыг гурван сараар сунгах тутамд нэг сугалааны эрхтэй болно. Мөн шинэ хэрэглэгчид төхөөрөмжөө 33 хувиар хямдруулж, 81500 төгрөгөөр худалдан авч, LOYALTY багцыг нэг сар үнэгүй үзэх эрх авна. Харин энгийн багцыг гурван сараар сунгахад LOYALTY багцыг хоёр сараар үнэгүй үзэх зэрэг олон урамшуулалд хамрагдах боломжтой" гэсэн тайлбарыг өглөө.